Холбогдох
English |

"Эколанд" экологийн боловсролын зуслан Сэлэнгэ аймгийн Ерөө сумын байгалийн үзэсгэлэнт Баянгол хэмээх газар байрладаг. 2012 онд ашиглалтанд орсон. Нэг ээлжиндээ 35-40 хүүхэд авах хүчин чадалтай бөгөөд  нэг байшинд 6 хүүхэд байрлана.

Зуслангийн уур амьсгал ардчилсан, чөлөөт, харилцан ойлголтон дээр үндэслэдэг. Манай хамт олон хөдөө орон нутаг болон Улаанбаатар, Дархан хот, гадаадын хүүхдүүд гээд газар бүрийн янз бүрийн насны хүүхдүүдтэй  найзлан цагийг зугаатай, үр бүтээлтэй өнгөрөөх бүх боломжийг бүрдүүлэхийг хичээн ажилладаг. 

Манай зуслангийн онцлог:

Зэрлэг ан амьтан, шувуу, шавьж хорхой, төрөл бүрийн мод, жимс, ургамалаар баялаг тансаг сайхан байгальтай. Эрүүл хүнс, Эко орчин, Сэргээгдэх эрчим хүчээр хангагдсан. Байгальд ойр, аюулгүй, хотын чимээ шуугиан, гар утас, компьютер тоглоомноос хол байх боломжийг хүүхдүүдэд олгоно.      

Сургалтын хөтөлбөр:

Зуслангийн дүрэм боловсруулах, ажлын төлөвлөгөөгөө өөрсдөө гарган бие даан хэрэгжүүлснээр ардчилсан зарчимд суралцана. Мөн Иргэн Төслийг хэрэгжүүлснээр тулгамдсан асуудлаа тодорхойлон шийдвэрлэж чадах иргэний оролцооны чадвартай, идэвхитэй иргэн болох суурь тавигдана. Хүүхэд бүрийн ялгаатай байдал, онцлогыг ойлгон хүндэлж, бусдыг сонсож, тэвчээртэй хандах чадварт суралцдаг. 

АНУ-ын Экологийн боловсролын К-8 хөтөлбөрийг сургалтанд хэрэглэдэг бөгөөд энэ нь хүрээлэн буй байгаль орчноо танин мэдэх, хамгаалах, хайрлах сэтгэл, чадварыг хүүхдүүдэд төлөвшүүлэх юм.  Танхимын хичээлийг цөөн цагаар тоглоомын аргаар орж ой мод, гол ба рашаан дээр дадлага хичээл орсоноор бодит мэдээлэл, туршлага хуримтлуулдаг давуу талтай. 

Зусланд бүртгүүлэх:

Жил бүрийн бүртгэлийг тухай жилд зарлана. Бүртгэлийг Зусланд бүртгүүлэх гэсэн дээд хэсэг дэх менью дээр дарж бүртгүүлнэ.

Жил бүрийн амрагч хүүхдүүдийн мэдээлэл болон зургийн цомгыг тухайн он дээр дарж үзнэ үү. 

Холбоо барих: 

Иргэний Боловсрол Төв, Эколэнд зуслан,  захирал Б.Ариунцэцэг

Утас: 313619, 99017561

Web: www.cce.mn/eco_land

E-mail: ariuntsetseg@cce.mn