Contact
Монгол |

Иргэн төсөл2012/12/28

Манай байгууллага 1996 оноос эхлэн “Иргэн” төслийг хэрэгжүүлж төслийн хүрээнд хот хөдөөгийн 3000 гаруй багш, сурагч, иргэдэд сургалт хийсэн.

\r\n

Энэхүү төслийг анх АНУ-аас санаачлан хэрэгжүүлсэн бөгөөд одоо Дэлхийн 60 гаруй орны олон мянган сургуульд амжилттай хэрэгжиж байна.

\r\n

“Иргэн” төслийн гол зорилго нь сурагчдад өөрсдөд нь болон орчин тойронд нь тулгарч байгаа аливаа асуудлыг тухайн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа байгууллага, хувь хүмүүс, төрийн байгууллагуудын хамтын оролцоотойгоор шийдвэрлэх арга барилыг эзэмшүүлэх явдал юм.

\r\n

Энэхүү “Иргэн” төсөлд хамрагдсан хүүхдүүд аливаа асуудлыг бие дааж, хуулийн арга замаар шийдвэрлэх мэдлэг, чадвар, арга барил, итгэл үнэмшилтэй болж ардчилсан нийгмийн хариуцлагатай иргэн болж төлөвших юм.

\r\n

 

\r\n

“Иргэн” төсөл гэж юу вэ?

\r\n

Ардчилал хүний эрхийг тунхагаа болгодог Америк улс ардчиллыг цаашид хөгжүүлэх, батжуулахын тулд ирээдүй болсон залуу иргэдээ төр, иргэний анхан шатны харилцаанд оролцуулж ардчилсан нийгмийн идэвхи санаачлагатай иргэн болгон бэлтгэж байна. Энэ л үйл ажиллагаа өнөөгийн монголын нийгэмд юу юунаас илүү хэрэгтэй байгаа гэдгийг олон хүн хэлдэг. Ардчилсан нийгмийг сонголтоо болгоод түүнийхээ төлөө тууштай тэмцэж яваа монгол орны хувьд иргэд нь, ирээдүй болсон хүүхэд залуус нь ардчилсан нийгмийн мэдлэгтэй ИРГЭН болон төлөвшсөнөөр үндсэн хуулиндаа заасанчлан “хүмүүнлэг ардчилсан иргэний нийгэм”-ийг бид цогцлоон байгуулж чадах юм.  Та өөрийгөө эрх чөлөөт хүн гэж хичнээн хашгиравч танаас үл шалтгаалах олон харилцааны нөлөөллийн доор та бид амьдарч байдаг. Бидний эргэн тойронд үй түмэн асуудлууд тулгардаг. Бид энэ бүхэнд дасан зохицож амьдрах тусам асуудлууд нэмэгдсээр, нэмэгдсээр л байдаг. Хэн нэгэн гадаадын хүн, байгууллага  бидний өмнөөс санаа зовж бүр сүүлдээ бидний тарьсан хогийг хүртэл түүж өгч байгааг бид байх ёстой мэтээр харах болж. Хөгжил биет байдлаар эд материал байхаасаа илүү хүмүүсийн оюун санаанд мэдлэг, боловсрол, хүмүүжил, ёс суртахуун байдлаар байх юм бол улс орны хөгжил илүү бодитой, илүү урт удаан оршин тогтно гэдгийг дэлхийн түүх өгүүлдэг.

\r\n

Тэгвэл ардчилсан нийгмийн мэдлэгтэй мөн чадварлаг иргэн байхад бид юу юуг сурч мэдэх хэрэгтэй вэ?

\r\n

Өөрийнхөө үзэл бодлыг бусдад яаж зөв аргаар ойлгуулах, мөн түүнийгээ хамгаалах вэ?

\r\n

Энэ бүхнийг иргэн төслийг хэрэгжүүлэх явцдаа та бүхэн суралцах болно. Та бидэнд ямар асуудлууд тулгараад байна вэ? Тэр бүх асуудлаас хамгийн гол, бүх асуудлуудын шалтгаан болж байгаа асуудал нь юу байна гэдгийг та бүхэн хамт олноороо тодорхойлж чаддаг болно. Мөн тэр асуудлаа шийдвэрлэх ямар ямар аргууд байна, төр засгаас юу хийж байна гэдгийг судалснаар үүнийг шийдэж болох аргыг та нар боловсруулж чадна. Мэдээж та бүхний шинэ аргачлал хуулийн дагуу байх ёстой. Тиймээс та бүхэн холбогдох хуулийг ч мэддэг болж хуулийг өөрийнхөө төлөө хэрэглэх чадвартай болно. Мөн энэ ажлыг хийхийн тулд хамт олноо хэрхэн хуваарилах, ажлаа хэрхэн төлөвлөх талаар туршлагатай болж та бүхэн аливаа ажлыг хэрхэн үр дүнтэй хийх талаар асар их туршлага хуримтлуулна. Та бүхний энэ туршлага зөвхөн энэ төсөлд ч биш хичээл сурлага, цаашлаад нийгмийн амьдралд бие даан амьдрахад чинь үнэлж баршгүй тус болно гэдгийг баттай хэлэх байна.    

\r\n

Иргэн төслийн үйл ажиллагаа

\r\n

Иргэн төслийн явцад сурагчид та нар тулгамдсан асуудлаа судлан аль нэгийг нь сонгон  авч түүнийгээ шийдвэрлэх арга замыг боловсруулна. Үүний тулд тухайн асуудлаар төр засгаас ямар бодлого баримтлаж байгааг судлан, өөрсдийн арга замыг санал болгоно.

\r\n

Анги бүр 4 хэсгээс бүрдсэн цомог бэлдэнэ. Цомгондоо судалж цуглуулсан мэдээ материалаа байрлуулж санал болгож буй өөрийн бодлогоо танилцуулна. Ингэхдээ анги бүрээс 6-8 хүн 8-10 минутын хугацаанд товч ярина.

\r\n

Шүүгчид цомог, танилцуулгыг дүгнэн байр эзлүүлнэ.

\r\n

Иргэний Боловсролын Төв энэхүү төслийг ЕБС-ийн сурагчдын дунд явуулж буй бөгөөд сүүлийн 3 жил Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний Танхим, Нээлттэй Нийгмийн Хүрээлэнтэй хамтран зохиосон. Энэ төслийн үр дүнд сурагчид өөрсдйин өмнө тулгамдсан асуудлуудыг гарган заримаас нь шийдвэрлэж амжилтанд хүрсэн. Жишээ нь, БЗД-н 92-р сургуулийн хичээлийн шинэ барилгын зардлыг улсын төсөвт оруулсан, Налайх дүүргийн хүүхдүүд орой хичээлээс тарахад явтобус явдаггүй байсан асуудлыг өөрчилж нийтийн тээврийн үйлчилгээг  1 цагаар  сунгасан, Сэлэнгэ аймгийн Ерөө сумын сурагчид хүүхдийн спортоор хичээллэх боломжийг нэмэгдүүдсэн, 53-р сургуулийн баг асрамжийн сургуулийн хүүхдийн номын сангийн ном, сурах бичгийн хүрэлцээг нэмэгдүүлсэн, 9-р сургуулийн баг хүүхэд хөгжлийн танхимтай болсон гэх мэт олон асуудлыг авч хэлэлцэн шийдвэрлэж байна.  

\r\n

Төслийн уралдаант шалгаруулалт 2 үе шаттай явагддаг. Эхний шат нь өөрийн сургууль дээр явагдах бөгөөд 2 дахь шат нь Иргэний танхимд болдог. Өнгөрсөн онд эхний байранд шалгарсан  баг Эколанд зусланд 50 хувийн хөнглөлттэй амрах эрхээр шагнуулсан.

СЭТГЭГДЭЛ (0)