Холбогдох
English |

“ЗАЛУУЧУУДЫН НӨЛӨӨЛӨЛ – ЭЕРЭГ ӨӨРЧЛӨЛТ” Зөвлөлдөх уулзалтаас гарсан Зөвлөмж2017/2/13

Иргэний Боловсролын Төв нь Швейцарийн Хөгжлийн Агентлаг, НҮБ-ын Хүн Амын Сангийн санхүүжилтээр Монгол улсын Засгийн Газар, НҮБ-ын Хүн Амын Сантай 2013 - 2017 онд хамтран хэрэгжүүлж буй Залуучуудын хөгжлийн хөтөлбөрийн хэрэгжүүлэгч байгууллагын нэгээр ажиллаж байна. Хөтөлбөрийн хүрээнд Иргэний Боловсролын Төвийн санхүүгийн болон аргазүйн дэмжлэгтэйгээр залуучуудын байгууллагууд 2016 онд нөлөөллийн болон мониторингийн жижиг төслүүдийг хэрэгжүүлсэн.

\r\n

Бид залуучуудын байгууллагын оролцооны санаачилгыг дэмжих, төрийн байгууллагатай хамтын ажиллагааг бэхжүүлэх замаар тэдний нөлөөллийн ажилд дэмжлэг үзүүлэх зорилгоор “Залуучуудын нөлөөлөл – Эерэг өөрчлөлт” сэдэвт зөвлөлдөх уулзалтыг 2017 оны 1-р сарын 25-ны өдөр НҮБ-ын хурлын танхимд зохион байгуулсан.

\r\n

Хөтөлбөрийн хүрээнд бид нөлөөллийн болон мониторингийн арван найман төсөл санхүүжүүлсний дотор хөдөө орон  нутгаас зургаан төсөл дэмжигдэн хэрэгжсэн.  Зөвлөлдөх уулзалтаар залуучуудын хөгжлийн чиглэлээр үүрэг хүлээгчид залуучуудын байгууллагуудын хийсэн судалгаагаа танилцуулсны үндсэн дээр тухайн асуудлыг шийдвэрлэхийн тулд хэрхэн хамтран ажиллах талаар санал солилцлоо.

\r\n

Зөвлөлдөх уулзалтанд олон улсын, төрийн болон төрийн бус 25 байгууллагыг төлөөлж нийтдээ 49 мэргэжилтэн оролцож төслүүдийн үр дүн, ач холбогдол, ололт, сургамж дээр дүгнэлт хийж, цаашид төслийн үр дүнг хэрхэн нэмэгдүүлэх, хамтын ажиллагаагаа сайжруулах боломжийн талаар хэлэлцлээ. Уулзалтанд дараах байгууллагуудын төлөөлөл оролцсон.

\r\n

Үүнд:

\r\n\r\n

Уулзалтанд оролцсон төрийн байгууллагын ажилтнууд залуучуудын танилцуулсан судалгааны ажил, нөлөөллийн төслийг бага хугацаанд, харьцангуй бага нөөцөөр нийгмийн болон залуучуудын өмнө тулгамдаж буй асуудлыг нотолгоонд суурилсан байдлаар гаргаж ирснийг талархан хүлээн авсан бөгөөд цаашид сайжруулах санал, шийдлийг эрэлхийлэхэд мэргэжилтнүүд санал солилцох боломж бүрдэж, хамтран ажиллахад нээлттэй гэдгээ бүтээлчээр илэрхийлж байлаа. Уулзалтын тэмдэглэлээс үндэслэн залуучуудын хөгжлийн чиглэлээр ажиллаж буй байгууллагуудын хамтын ажиллагааны нөөц боломжийг сайжруулах, залуучуудын төрийн бус байгуууллагад судалгааны ажлын үр өгөөжийг сайжруулахад чиглэсэн дараах зөвлөмжийг хүргэж байна.

\r\n

Төрийн байгууллагуудад зөвлөмж:

\r\n\r\n

 Төрийн бус байгууллагуудад зөвлөмж:

\r\n\r\n

 Байгууллагуудын хамтын ажиллагааны нөөц боломж:

\r\n\r\n

 

\r\n

 

\r\n

 

СЭТГЭГДЭЛ (0)