Contact
Монгол |

ЕБС-ийн биеийн тамирын заалны ашиглалт буруу байна гэж хүүхдүүд эсэргүүцэж байна.2013/4/5

Иргэний Боловсролын Төвийн дэргэдэх Өөрчлөлтийн Салхи залуусын бүлэг ЕБС-ийн биеийн тамирын заалыг гадны байгууллага, хувь хүмүүст түрээслэн хүүхдүүдийг биеийн тамираар чөлөөтэй хичээллэх боломж олгохгүй байгаад шүүмжлэлтэй хандаж  МУ-ын бүх ЕБС-ын сурагчдын эрх ашгийн үүднээс энэ асуудлыг шийдвэрлүүлэхээр ажиллаж байгаа билээ. Тэд Улаанбаатар хотын 15 сургуулийн 1500 гаруй сурагчид, 20 гаруй багш нар, сургуулийн удирдлагаас судалгаа, асуулга аван асуудлыг судалсан билээ. Мөн уг асуудлыг хариуцах төрийн байгууллага, албан тушаалтнуудтай уулзаж санал солилцлоо. Энэ удаа тэд өөрсдийн хийж буй ажил санаачлагаа олон нийт, үе тэнгийнхэн болон төрийн албан тушаалтнуудад хүргэхээр хэвлэлийн бага хурал зохион байгуулсан төдийгүй сургуулийн биеийн тамирын заалны ашиглалтанд хүүхдүүд хяналт тавьдаг, сургуулийн удирдлагатай хамтран шийдвэр гаргах журам гаргаж өгөхийг БШУЯ болон Улаанбаатар хотын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас хүссэн байна. 

\r\n

Хүүхдүүд тэдэнд зориулсан сургуулийн зааландаа тоглохыг хүсэж байна. Энэ саналыг дэмжиж буй хүмүүс тэдэнтэй нэгдэхийг уриалж байна. Тэдний хаяг facebook\\ wind of changes эсвэл 313619, 99707198 утсаар хобоо барина уу. 

СЭТГЭГДЭЛ (0)