Холбогдох
English |

Иргэний Боловсрол 25 жил2017/12/20

Иргэний Боловсролын Төв (ИБТ) нь Монгол улсад ардчилсан иргэний нийгмийг төлөвшүүлэн хөгжүүлэх үйлсэд хувь нэмрээ оруулах зорилгоор байгуулагдсан ашгийн бус, нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага юм. 

Анх 1992 онд Төв Азийн Хөгжлийн Сан нэртэй байгуулагдсан анхны төрийн бус байгуулагуудын нэг бөгөөд 1995 оноос Иргэний Боловсролын Төв хэмээн нэрээ өөрчилсөн. ИБТ нь иргэний боловсрол, иргэдийн оролцоо, төрийн бус байгууллагын менежмент% экологийн боловсрол зэрэг чиглэлээр сургалт семинар зохион байгуулах, сургалтын хөтөлбөр боловсруулах, ном, сурах бичиг, гарын авлага хэвлэн нийтлэх, мэргэжлийн зөвлөгөө өгөх, үндэсний болон олон улсын хурал, арга хэмжээ зохион байгуулах зэрэг үйл ажиллагаа явуулдаг. 

Манай байгууллагын 25 жилийн ой энэ онд тохиож байгаа бөгөөд 2017 оны 12 сарын 19-ны өдөр хамтрагч, анд нөхөдтэйгөө шинэ жилийн баяраа цомхон тэмдэглэн өнгөрүүллээ. Хүрэлцэн ирсэн бүх хүмүүст талархсанаа илэрхийлэе. Мөн бидний хамтын ажиллагаа ирээдүйд илүү өргөжин тэлнэ гэдэгт итгэлтэй байна.  

Та бүхэнд шинэ жилийн баярын мэнд хүргэе.

СЭТГЭГДЭЛ (2)

Delgermurun
Ta narta bayariin mend hurgie Naraa egch Gantumur ah Nayamjab egch nariigaa harahad saihan bn
Delgermurun
Ta narta bayariin mend hurgie Naraa egch Gantumur ah Nayamjab egch nariigaa harahad saihan bn