Холбогдох
English |

Ханбогдын оюутнууд тэтгэлгийн батламжаа гардан авлаа.2017/11/13

Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Хүн амын сангийн 2013-2017 онд хамтран хэрэгжүүлж буй Залуучуудын хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд Оюу Толгой компаний санхүүжилтээр Ханбогд сумын залуучуудыг дэмжих санаачлагыг 2017 оны 10 сараас эхлэн хэрэгжүүлж эхэлсэн билээ. Төслийн хүрээнд Ханбогд сумын харьяат оюутан залуучуудыг дэмжих тэтгэлгийг нээлттэй зарлаж, өнөөдөр хөтөлбөрт шалгарсан оюунуудад батламж гардуулах арга хэмжээ өнөөдөр МУБИС-ийн номын санд боллоо. Нийт 8 оюутан 2017-2018 оны хичээлийн жилийн туршид сар бүр 183 500 төгрөгний дэмжлэг авахын зэрэгцээ ардчиллын боловсрол, оролцоо, сайн дурын ажлын талаарх цуврал сургалт, арга хэмжээнд оролцож ,  сурах үйл явцдаа илүү төвлөрөн ажиллах боломжоор хангагдан цаашид илүү сайн суралцах хүсэл эрмэлзэл дээшилж,  өөртөө итгэх итгэл,  хүний эрх, хөгжил,  иргэний оролцооны талаарх мэдлэг, чадвар  нэмэгдэж, нийгмийн сайн сайхны төлөөх санаачлага гаргах, хэрэгжүүлэх мэдлэг, чадвар дээшилж, өөрсдийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх арга барилтай, хүсэл эрмэлзэлтэй болно.  Залуучуудын оролцоо нэмэгдсэнээр , нутгийн удирдлагын байгууллага болон, Оюу толгой уурхайтай хамтын ажиллагаа  өргөжиж,  орон нутгийн болон залуучуудын хөгжлийн үйл хэрэгт оролцох залуучуудын бодит оролцоо нэмэгдэнэ гэж найдаж байна.

 

 

СЭТГЭГДЭЛ (0)