Холбогдох
English |

Ханбогд сумын залуучуудын санаачлагыг дэмжив2017/12/11

 Ханбогд сумын залуу малчид, залуу эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй залуучуудын төлөөлөлд тэдний санаачлагыг дэмжих жижиг төслийн уралдааныг дүгнэж төсөл олгох батламжийг 2017 оны 12 сарын 11 ний өдөр гардуулав. НҮБ-ын Хүн Амын Сан Оюу толгой компаний санхүүжилтээр хамтран хэрэгжүүлж буй Залуучуудын хөгжлийн төслийн хэрэгжүүлэгч байгууллагын хувьд манай байгууллага 2017 оны 4 улиралд ханбогдын залуучуудад зориулан цуврал сургалт, зөвлөлдөх уулзалтууд зохион байгуулсан билээ. хамгийн сүүлийн сургалт болох Төслийн санал боловсруулж бичих 2 өдрийн сургалтанд 26 залуу хамрагдаж, 1 өдөр дадлага хийж төслийн саналаа бидэнд ирүүлсэн юм. Нийт 17 төслийн санал ирсэнээс 9 саналыг хүлээн авч санхүүжүүлэхээр боллоо. 

СЭТГЭГДЭЛ (0)