Contact
Монгол |

"Иргэн Төсөл"-ийн сургагч багш бэлтгэх сургалт боллоо. 2017-6-162017/6/17

"Иргэн Төсөл"-ийн сургагч багш бэлтгэх сургалт 2017 оны 6 сарын 16-17ны хооронд Хаан Жимс жуулчны баазад болж өнгөрлөө.  

АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлагын санхүүжилтээр World learning, Иргэний Боловсролын Төв ТББ, Бүгд Найрамдахчуудын Хүрээлэн хамтран хэрэгжүүлж буй “Залуучууд Ардчилалд хувь нэмрээ оруулна” (LEAD Mongolia) хөтөлбөрийн 3-р бүрэлдэхүүн хэсгийг Иргэний Боловсролын Төв 2016 оны 10 сараас эхлэн хэрэгжүүлж байна.

 Иргэн төслийг Монгол улсын 70 сургуульд хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд энэхүү сургалтанд 30 сургагч багшийг бэлтгэж, 2017-2018 оны хичээлийн жилийн туршид сонгож авсан 70 сургууль дээр Иргэн төслийг хэрэгжүүлэх юм. БСШУЯ –наас баталсан ЕБС-ийн сургалтын хөтөлбөрт заасан дунд ангийн сургуулийн мэдлийн цаг, ахлах ангид сургалтын үйл ажиллагааг дэмжих цагаар Иргэн төслийн сургалтыг хийж, сургуулиуд дээр хэрэгжүүлэх боломжтой болох юм. 

Сургалтын зорилго: Оролцогчдод ардчиллын үнэт зүйлс, хүний эрхийн түгээмэл ойлголтуудыг өгч, Иргэн төслийн аргачлал, заах аргыг сурган, төслийг сурагчидтай хэрхэн хамтран  хэрэгжүүлэх, чиглүүлэх  сургагч багшийг бэлтгэх  

Сургалтын оролцогчид:  ЕБС –ийн иргэний боловсрол, түүх нийгмийн ухаан багш нар, Нийслэлийн боловсролын газрын мэргэжилтэн, Багшийн Мэргэжил дээшлүүлэх институтын заах аргач,  мэргэжилтэн нийт 32 багш оролцов. 

 

 

СЭТГЭГДЭЛ (0)