Холбогдох
English |

“ИРГЭН ТӨСӨЛ” ийн шалгаруулалт Улаанбаатар хотод боллоо.2018/4/9

"Иргэн төсөл"-ийн хоёрдугаар шатны шалгаруулалт Нийслэлийн Иргэний танхимд 2018 оны 4 сарын 6,7-ний өдөр болж өнгөрлөө. Шалгаруулалтанд 2017-2018 оны хичээлийн жилд "Иргэн төсөл" хэрэгжүүлсэн нийслэлийн 19 сургуулийн 19 баг оролцлоо. "Иргэн төсөл"-ийн шалгаруулалтын шүүгчээр Иргэний Боловсролын Төвийн хөтөлбөрийн захирал Ариунцэцэг, Нийслэлийн Иргэний танхимын зохион байгуулагч Нарангэрэл, Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Иргэдийн хурлын төлөөлөгч Ёсөнтөмөр, МУБИС-ийн багш Туяачимэг, Батзаяа нар ажиллалаа. Иргэн төслийн багш нар, хүүхдүүд өөрсдийн тулгамдсан асуудлаа шийдвэрлэхээр баг болон зав цагаа зарцуулан төслөө амжилттай хэрэгжүүлсэнээ олны өмнө инйхүү тайлагнаж харилцан бие биенээсээ суралцсандаа сэтгэл хангалуун байна. Нийслэлийн Иргэний танхим энэ 2 өдрийн турш идэвх оролцоотой хүүхдийн дуу хоолой, бүтээлч санаачлагааар дүүрэн байв.  Төрийн бодлогод нөлөөлөн асуудлаа шийдвэрлэх нь хамгийн зөв арга зам гэдгийг ойлголоо хэмээн хүүхдүүд ярьж байна. Энэ 2 өдрийн шалгаруулалтаас Үндэсний шалгаруулалтад оролцох 2 баг шалгарсан нь Нийслэлийн СБД-ийн 29-р сургуулийн "Хөгжил дэвшлийн эхлэл баг"болон БЗД -ийн Амгалан цогцолборийн "Хамтын тэмүүлэл" багийн хүүхдүүд байлаа. Хүүхдүүдээ дараагийн шатны тэмцээнд амжилт хүсье. 

СЭТГЭГДЭЛ (0)