Холбогдох
English |

“ИРГЭН ТӨСӨЛ”-ийн шалгаруулалт Өвөрхангай аймагт боллоо.2018/4/11

"Иргэн төсөл"-ийн хоёрдугаар шатны шалгаруулалтыг Өвөрхангай аймгийн Боловсрол, Соёл, Урлагын газартай хамтран Арвайхээр хотод 2018 оны 4 сарын 10-ны өдөр зохион байгууллаа. Шалгаруулалтад Өвөрхангай аймгийн төвийн 4 сургууль болох Мэргэд, 2-р сургууль, 6-р сургууль, 1-р сургууль, Батцэнгэл, Нарийнтээл, Уянга, Тарагт, Хархорин, Хужирт, Богд, Сант, Баянгол, Хайрхандулаан, Баруунбаян-Улаан, Төгрөг, Бүрд, Бат-Өлзий сумын багууд амжилттай оролцлоо. Өвөрхангай аймгаас хамгийн олон буюу 19 сургууль Иргэн төслийг хэрэгжүүлсэн билээ. Нийт 18 багаас Мэргэд сургууль, Бат-Өлзий сумын ЕБс-ийн баг шалгаран Үндэсний шалгаруулалтад оролцохоор болжээ. Шалгаруулалтын шүүгчээр Иргэний Боловсролын Төвийн захирал Р. Нарангэрэл, аймгийн Боловсрол, Соёл, Урлагын газрын мэргэжилтэн Долгорсүрэн, ТББ-ын төлөөлөл Мөнх-Эрдэнэ нар ажиллаж хүүхэд багш нарт зөвөлгөө өгч, тэдний хичээлийн жилийн турш хийсэн ажлыг дүгнэлээ. 

СЭТГЭГДЭЛ (0)