Contact
Монгол |

"Иргэн Төсөл"-ийг хэрэгжүүлэх 70 сургуулийн багш нарыг бэлтгэв.2017/9/20

АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлагын санхүүжилтээр World learning, Иргэний Боловсролын Төв ТББ, Бүгд Найрамдахчуудын Хүрээлэн хамтран хэрэгжүүлж буй “Залуучууд Ардчилалд хувь нэмрээ оруулна” (LEAD Mongolia) хөтөлбөрийн 3-р бүрэлдэхүүн хэсгийг Иргэний Боловсролын Төв 2016 оны 10 сараас эхлэн хэрэгжүүлж байна.

Өнгөрсөн 6 сард сургагч багш болсон багш нартай хамтран 2017 оны 9 сард Улаанбаатар хот, Өвөрхангай, Ховд аймгуудад нийт 4 сургалт зохион байгуулж 122 багш бэлтгэв. 

* Улаанбаатар 9 сарын 8-9 /26 багш/, 15-16 /29 багш/ 

Өвөрхангай аймаг 9 сарын 15-16 /39 багш/ 

Ховд аймаг 9 сарын 9-10 /28 багш/ 

Энэхүү 122 багш нар нь  2017-2018 оны хичээлийн жилийн туршид сонгож авсан 70 сургууль дээр Иргэн төслийг хэрэгжүүлэх юм. БСШУЯ –наас баталсан ЕБС-ийн сургалтын хөтөлбөрт заасан дунд ангийн сургуулийн мэдлийн цаг, ахлах ангид сургалтын үйл ажиллагааг дэмжих цагаар Иргэн төслийн сургалтыг хийж, сургуулиуд дээр хэрэгжүүлэх боломжтой болох юм.  

СЭТГЭГДЭЛ (0)