Холбогдох
English |

“Ардчиллын үндэс” хөтөлбөрийг хэрэгжүүлэх 170 багш бэлтгэлээ.2018/5/5

 “Ардчиллын үндэс” хөтөлбөр:

Ардчилсан орны иргэн хүний заавал эзэмших ёстой үнэт зүйлс, зан чанарыг хүүхдэд бага наснаас нь эхлэн төлөвшүүлэхэд зориулсан “Ардчиллын Үндэс” хөтөлбөр нь Шударга ёс, Эрх Мэдэл, Үүрэг хариуцлага, Хувийн орон зай  сэдэвтэй бөгөөд бага, дунд, ахлах ангийн сурагчдын сурах бичиг, багшийн гарын авлагаас бүрдэнэ. 

Иргэний Боловсролын Төв нь 2017 онд (LEAD Mongolia) хөтөлбөрийн  хүрээнд “Ардчиллын үндэс” ахлах ангийн сурах бичгийг боловсруулан гаргасан бөгөөд уг хөтөлбөрийг хэрэгжүүлэх 170 багшийг сургагч багш нартай хамтран 2017 оны 11 сараас 2018 оны 5 сарын 4-ны хооронд бэлтгэлээ. 

Улаанбаатар  хот      

11 сарын 10-11 /28 багш/

11 сарын 24-25 /28 багш/

12 сарын 1-2 /29 багш/

5 сарын 4  /19 багш/ 

Дорнод аймагт: 1 сарын 25  /27 багш/

Ховд аймагт: 1 сарын 27 /19 багш/

Өвөрхангай аймагт: 2 сарын 3  / 20 багш/

Эдгээр бэлтгэгдсэн багш нар нь БСШУЯ –наас баталсан ЕБС-ийн сургалтын хөтөлбөрт заасан  ахлах ангид сургалтын үйл ажиллагааг дэмжих цагаар Ардчиллын үндэс сурах бичгийг ашиглан сургалтыг хийх боломжтой болох юм.  

 

СЭТГЭГДЭЛ (0)