Contact
Монгол |

АОХН-ын хуралдааанд залуус оролцов2013/4/29

ИБТ-ийн дэргэдэх Өөрчлөлтийн Салхи бүлгийн залуус АОХН Сайд нарын 7-р бага хурлын хүрээнд Ардчиллын соёлыг бэхжүүлэх нь сэдэвт залуучуудын чуулга уулзалтанд оролцлоо. Залуусын бүлгийн гишүүн Б. Анужин уг чуулганд төлөөлөгчөөр оролцож байна.

\r\n

Мөн энэ чуулганы үеэр зохион байгуулагдсан Залуучуудын байгууллагын үзэсгэлэн-д манай залуус оролцож байгууллагынхаа үйл ажиллагааг танилцууллаа. Энэхүү үзэсгэлэнг Монголын залуучуудын байгууллагууд нийгмийн өөрчлөлт, хүний эрх, ардчиллын төлөө явуулсан үйл ажиллагааныхаа туршлагыг олон улсаас ирж буй залуусын төлөөлөл болон бусад оролцогчидтой хуваалцах, үйл ажиллагаагаа танилцуулах, холбоо харилцаагаа хөгжүүлэх зорилгоор зохион байгуулсан юм. Энэ үзэсгэлэнд оролцсон нь манай залуусын хувьд бас нэгэн туршлага байлаа.

\r\n

 

СЭТГЭГДЭЛ (0)