Contact
Монгол |

Хүүхдүүд хальтиргаа гулгааны асуудлыг шийдэхийг хүсэж байна.2013/1/10

Баянзүрх дүүргийн хүүхдүүд өөрсдийн амьдарч байгаа орон нутагт тулгамдаж байгаа асуудлыг шийдэхээр бүлэг байгуулж байгаа тухай өмнө нь мэдээлсэн билээ. Яг одоо тэдэнд хальтиргаа гулгаа тулгамдсан асуудал болоод байна гэж  энэхүү асуудлыг шийдэхийг хүсэж байгаа.

\r\n

Хүүхдүүд маань эхлээд энэ асуудлаа тодорхойлохын тулд 15-хорооны засаг дарга, нийгмийн ажилтан, СӨХ-н дарга, орцны жижүүр, оршин суугчид гээд нийт 50 гаруй хүнээс судалгаа авч, асуудлыг тодорхойлж, ямар замаар шийдэж болох санал бодлыг нь авсан билээ.

\r\n

 

\r\n

Судалгаанаас хүмүүс энэ талаарх хуулийн мэдлэг муу тул хэрэгждэггүй, багаж техник, хүн хүч багатайгаас цэвэрлэгээ дутуу хийгддэг гэсэн гурван зүйл асуудал болж байгааг илрүүлж, эдгээрийг шийдэж болох дараах саналуудыг гаргасан. Үүнд: 

\r\n
    \r\n
  1. Цас цэвэрлэх багаж хангалттай олгох /жижүүр, СӨХ, ТҮК/
  2. \r\n
  3. Олон нийтийн мэдээллийн хэрэгсэлээр хууль, журмыг суртачилан таниулах
  4. \r\n
  5. Зам талбайг цэвэрлэх тариф тогтоож ажилгүй болон сайн дурын хүмүүс цэвэрлэх боломжыг нээж өгөх
  6. \r\n
\r\n

Эдгээр саналаа эрх бүхий албан тушаалтанд хүргүүлэхээр бид Баянзүрх дүүргийн Хөдөө аж ахуй, орчны бохирдол хариуцсан мэргэжилтэн Н.Туултай 1 сарын 22ны өдөр уулзсан билээ. Тэрээр бидний санаачлагыг дэмжиж холбогдох удирдлагууддаа танилцуулахаа илэрхийлсэн бөгөөд биднийг олон нийтэд Хот тохижилт, цэвэрлэгээний талаар албан байгууллага, аж ахуйн нэгж, иргэдээс дагаж мөрдөх журам-ыг тараан суртачилах ажлыг хамтран хийхийг санал болгосон. Манай хүүхдүүд энэ саналыг баяртай хүлээн авч тус гарын авлагыг тарааж эхэлсэн билээ.

\r\n

 

\r\n

Мөн Баянзүрх дүүрэг 1-р сарын 26, 2-р сарын 2ны бямба гаригт бүх нийтийн их цэвэрлэгээ хийхээр болсон бөгөөд иргэдийг идэвхтэй оролцохыг уриалж байна. 

\r\n

 

\r\n

 

\r\n

 

\r\n

 

\r\n

 

\r\n

 

\r\n

 

\r\n

 

СЭТГЭГДЭЛ (0)