Contact
Монгол |

Залуус УБ хотын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дэргэдэх Иргэний Оролцооны танхимынхантай уулзав.2013/2/3

Өөрчлөлтийн Салхи залуусын бүлгийнхэн ЕБС-ийн биеийн тамирын заалны түрээсийг зогсоон сургуулийн сурагчид зааландаа спортоор чөлөөтэй хичээллэдэг болох  шийдвэр гаргуулахаар ажиллаж байгаа билээ. Тэд Улаанбаатар хотын 10 сургуулын багш, хүүхдүүдээс судалгаа авч сургуулиуд биеийн тамирын заалаа гадны байгууллага хувь хүмүүст түрээслүүлдэг бөгөөд хүүхдүүд зааландаа биеийн тамирын хичээлээс бусад цагаар тоглох боломжгүй байдаг болох нь нийтлэг болохыг тогтоожээ. Гэтэл БШУ-ны Сайдын 2008 оны 11-р сарын 28 ны 98 тоот тушаалаар ЕБС-ийн спорт зааланд тоглосон сурагчдаас ямар нэгэн төлбөр авахыг болон бусдад түрээслэхийг хориглосон байна.

\r\n

Иймд залуус маань хотын бодлого болвосруулах эрх бүхий байгууллагыг энэ асуудлыг авч хэлэлцэн спорт заалыг түрээслэх явдлыг зогсоож спорт заалыг хэрхэн ашиглах асуудлыг сургуулийн зөвлөл, сурагчдын өөрөө удирдах байгууллага хариуцдаг болгох зохицуулалт хийхийг хүссэн захидал илгээлээ.

\r\n

Нийслэлийн эрх бүхий байгууллага, сонгогдсон төлөөлөгчид маань залуусын энэ идэвхитэй оролцоо, хүсэл сонирхлыг дэмжинэ гэдэгт найдаж байна.

СЭТГЭГДЭЛ (0)