Холбогдох
English |

Парламентийн дэгийн үндсүүд

Зохиогч: Krzystof Stanowski

Орчуулсан: Иргэний Боловсролын Төв

Олон янзын хурал цуглаанд оролцож байх үед заримдаа үг хэлмээр, өөрийнхөө санааг танилцуулмаар, гаргаж буй шийдвэрийн талаар саналаа нэмэрлэмээр санагддаг. Харамсалтай нь ийм үед хурал цуглаанд хэрхэн оролцох журам, өөрөөр хэлбэл парламентийн дэгийн талаар мэдэхгүй байх явдал саад болдог.

Нөгөө талаар зөвхөн шинжээчид, эсвэл парламентийн гишүүд л парламентийн дэг, үйл ажиллагааны талаар мэдэх ёстой гэсэн ойлголт байдаг. Польшид гэхэд барууны орнуудаас ялгаатай нь хурал цуглаанд хэрхэн оролцох талаар нийтээр хүлээн зөвшөөрсөн дүрэм журам гэж байдаггүй.

Энэхүү товхимолд дурьдсан журмыг бүх нийтээр хүлээн зөвшөөрч байгаа болно. Эдгээрийг хэрэглэх нь хуралд соёлтойн зэрэгцээ үр дүнтэй оролцоход туслах боломж олгож байгаа юм.