Холбогдох
English |

Ардчиллыг бүх нийтэд /Сурагчийн ном/

“ Ардчиллыг бүх нийтэд ” товхимол нь хүн бүрд тухайлбал залуучууд, насанд хүрэгчид, оюутан, багш нарт зориулсан юм. Энэхүү товхимолд дэлхийн олон нийт ардчиллыг хэрхэн ойлгодог, ардчиллын нөхцөлд төр засаг үйл ажиллагаагаа хэрхэн явуулдаг, ардчиллын нөхцөлд эрх мэдлээ хэтрүүлэхгүй байх, хүний эрх нь ардчиллыг бэхжүүлэхэд хэрхэн нөлөөлдөг, ардчилсан сонгуулийг зохион байгуулдаг байдал, иргэд ардчиллын хэрэгт оролцох арга замыг тайлбарлана.

Номын зорилго нь “Ардчиллын соёлыг” бүтээхэд туслах, тодруулбал ардчиллын тухай ойлголт, ардчиллыг хүсэн дэмжих байр суурь төлөвшүүлэхэд оршино. Энэ нь бусдыг үл хүндэтгэдэг, хүлээцгүй ханддаг, хүний эрхийг зөрчдөг, өөрөөр хэлбэл, ардчилал хөгжөөгүй орнуудын хувьд хойшлуулшгүй зорилт болно. Ардчиллын боловсролыг тухайн орны баячууд ба ядуус, ажилтай ба ажилгүйчүүд, хотынхон ба хөдөөнийхөнд, ер нь бүх нийтэд эзэмшүүлэх нь нэн чухал. Ардчиллын боловсрол нь үнэхээр бүх нийтэд зайлшгүй. 

Энэ номноос оюутан сурагчид бодит болон зохиомол нөхцөлд жишээ баримтыг задлан үзэж, бодит учир холбогдлыг тогтоох, сөргөлдөөний эх үүсвэр болон зөрчлийг шийдвэрлэх арга замыг тодорхойлох зэрэгт сонирхон суралцах болно. Баримт жишээг задлан шинжилж, өөрсдийн итгэл үнэмшлээ тодорхойлон, бусдын үзэл бодлыг сонсон, зөв бурууг ялган салгаж сурах тулгарсан асуудлыг шийдвэрлэх илүү мэдлэгтэй, чадвартай болгоно. Улс орон нь хөгжихийн хэрээр хүн ард нь “Ардчиллыг бүх нийтэд” хүргэхийн утга учрыг хүлээн зөвшөөрч энэ хэрэгт хувь нэмрээ оруулах нь эргэлзээгүй юм.

Сурагчийн ном, Багшийн ном гэсэн хоёр төрөл байна. Нийт 6 бүлэгтэй.

Үүнд: 1-р бүлэг Ардчилал гэж юу вэ?

2-р бүлэг Ардчиллын нөхцөлд төр засаг хэрхэн ажилладаг вэ?

3-р бүлэг Эрх мэдлээ хэтрүүлэхгүй байх

4-р бүлэг Хүний эрх ба ардчилал

5-р бүлэг Сонгууль

6-р бүлэг Иргэдийн оролцоо

Зохиогчид:

Давид Ли Масон              Наталийн Их Сургууль, Хуулийн факультетын декан

Манла Мчуну                Наталийн Их Сургууль, Нийгэм-хууль Эрхийн Судалгааны Төвийн захирал

Эдвард О’Брайн       Иргэний Хууль Эрхийн Боловсролын Үндэсний Хүрээлэн, захирал

Мари Курд Ларкин         Иргэний Хууль Эрхийн Боловсролын Үндэсний Хүрээлэн дэд захирал

Ерөнхий Редактор:Давид Ли Масон

Орчуулсан:Шинжлэх ухааны доктор, профессор Б. Чулуундорж

Монгол хувилбарыг боловсруулж редакторлосон:   Доктор Р.Нарангэрэл, П.Доржсүрэн

Хянан тохиолдуулсан: Г.Ундрал

Техник редактор: Б.Нямжав

Хэвлэн нийтлүүлэгч: Иргэний Боловсролын Төв, 2000 он