Холбогдох
English |

Яагаад Ардчилал гэж...?

Зохиогч: Р.Нарангэрэл

Эмхэтгэсэн: Б.Цогзаяабаатар

Иргэний Боловсролын Төв

Улаанбаатар хот 2012 он

 

Дэлхийн аль ч өнцөг буланд, аль ч оронд ямар нөхцөлд аж төрөн амьдардгаас нь үл хамааран хүнд хамгийн чухал хэрэгцээтэй, хамгийн их хүсэн мөрөөддөг зүйл бол гагцхүү эрх чөлөө л байдаг юм.

Коммунист засаглалтай социалист монголын дарангуй дэглэмийг сөрж иргэний зориг гарган ардчиллын төлөө тэмцлийг оройлон манлайлсан олон хүн тэр тэмцлийн анхдагчид болсныг бид сайн мэднэ ээ. Харин тэднийг дэмжин босч, Сүхбаатарын талбайг дүүргэж, өлсгөлөн зарлагчдын арын албыг залгуулж,  өдөр шөнөгүй, хөдөө хотгүй ухуулга сурталчилгаанд явж, ардчиллын анхан шатны байгууллагуудыг байгуулалцаж явсан ардчиллын “явган цэргүүд”-ийг хүмүүс тэр бүр танихгүй.

Энгийн хүмүүс энгийн бус үйлс бүтээснийг аугаа үйлс гэдэг. Өнөөдрийн, ардчилсан, эрх чөлөөт нийгмийг авчирсан тэднийгээ бид хэзээ ч мартаж болохгүй, ямагт хүндэлж, талархаж явах учиртай. Тэд бол жинхэнэ гавъяатнууд!

Уг номонд 1989 оны 12-р сараас 1990 оны 7-р сард болсон анхны чөлөөт сонгууль хүртэлх үйл ажиллагааг цаг хугацааны дарааллаар  бариттайгаар өгүүлж тэрхүү үйл ажиллагаанд оролцож явсан хүмүүсийн яриа дурсамжийг ямар нэгэн утга агуулгын засваргүйгээр оруулжээ. Мөн социализмын үеийн жишээнүүдийг баримттайгаар өгүүлэн шинэ залуу үеийг ЯАГААД АРДЧИЛАЛ-ыг бид хүсэн мөрөөдсөн, ЯАГААД АРДЧИЛАЛ  бидэнд хэрэгтэй, ЯАГААД АРДЧИЛАЛ-ыг бид хайрлан хамгаалж явах ёстой тухай өгүүлжээ. 

Номын агуулга:

1-р бүлэг: Ардчилал айсуйг зарласан 12 сар

2-р бүлэг:  Их эргэлтийн жил 1990 он

3-р бүлэг: Ардчиллын “Явган Цэргүүд”-ийн Үг