Contact
Монгол |

НОМ ДЭЭДЛЭХ ЁС, ЗАН ҮЙЛ2013/5/1

Монголчууд номыг нэн эрхэмлэн дээдэлдэг. Номын ачаар хүний оюун билиг нээгдэж, дахин төрөх лугаа болно хэмээдэг. Эцэг, эхээс эрдэнэт хүмүүний биеийг олж төрнө. Харин номноос оюун  билгийг олно. Номыг дээдлэх гэдэг нь хариу нэхдэггүй өглөгч, уйдах чилэхийг мэддэггүй үнэнч нөхөр, үе үеийн мэдлэг ухааныг өртөөлөн уламжлагч, агуу их ачтан тул номоос эрдэм мэдлэг хүртэхдээ эрхэмлэн дээдэлдэг.

Монголчууд эрдэм мэдлэгийг сурсан хүмүүнийг “Номтой хүн” хэмээн хүндэлдэг сайхан уламжлалтай. Тухайлбал:

Эрхэм баян эрдэм ном

Дунд баян үр хүүхэд

Адаг баян эд хөрөнгө хэмээн сургадаг.

Эрдэмтэн Цэндийн Дамдинсүрэн гуай ном дээдлэхийн ач тусыг

Номын утга нь:   Тэнгэр мэт агуу

Дэлхий мэт өргөн

Далай мэт гүн

Номыг унших нь Тэнгэрт нисэж

Дэлхийг тойрч

Далайд хөвөх лугаа адил... хэмээн шүлэглэсэн байдаг.

Монголчууд номын үсгийг алт, мөнгө, шүр, сувд гэх зэрэг  есөн эрдэнээр урлан бүтээж байсан нь номыг эрхэмлэн, дээдлэж ирснийг гэрчилдэг. Жишээ нь, дархан Дагва тэргүүтэй монгол урчуудын дан мөнгөн хуудсан дээр цул алтаар шигтгэн урласан “Сандуйнжүд” хэмээх судар  бий. Энэхүү судар 222 хуудастай бөгөөд урлан бүтээхэд 2275 лан алт мөнгө оржээ. Энэ мэт жишээ олны дурдаж болно. Мөн ном судраа тусгайлан зассан модон хавтсаар хавчиж, торгонд баринтаглан хадгалж ирсэн нь номыг дээдлэхийн нэг илэрхийлэл юм. 

Ховор судар, ном олдвоос тэрхүү номыг олон хувь хичээнгүйлэн хуулж бичин, олшруулна. Үүнийгээ хүмүүст тараах нь буян бүтээж, хурааж буй явдал хэмээнэ. Үүнээс гар бичмэл хэмээх өвөрмөц хэвлэл үүсч, уламжлагдан ирсэн. 

СЭТГЭГДЭЛ (1)

Lavigne
>jag är med och tävlar :)svaret är &##e3&#;9;tj9jzonen&339;' :) tycker det verkar asbra att de stöder olika organisationer :)håller tummar och tår nu för att vinna dessa färgglada och coola bad/hygien artiklar :DKram julia