Холбогдох
English |

ТЭНГЭР ДЭЛХИЙГЭЭ ХАЙРЛАХ ЗАН ҮЙЛ2013/5/1

Манай орон байгалийн өвөрмөц нөхцөл, цаг агаарын хатуу ширүүн эрс тэс уур амьсгалтай. Газар нутгийнхаа тогтоцоос шалтгаалан ахуй амьдрал, зохицолдуулан амьдарч иржээ. Цаг агаарын үзэгдлүүдийг ч тэнгэртэй холбон сэтгэдэг. “Тэнгэр цэлмэх”, “тэнгэр дуугарах”, “тэнгэр бүрхэх”,  “тэнгэр муухайрах”, “тэнгэр задрах”, “тэнгэрийн хаяа улайх” гэх мэтээр ярьж заншсан. Энэ нь монголчуудын оюун санааны амьдралд хүчтэй нөлөөлөн, тэнгэрийг шүтэх, тэнгэрийг дээдлэн хүндлэх ёс, тусгай зан үйлүүдийг тогтоон бүрэлдүүлжээ.

Монголчуудын тэнгэрийг дээдлэх шүтлэгийнх нь эх үндэс нь байгальтайгаа зөв харьцах, зохицон амьдрах явдал юм. Өвөг дээдэс маань байгаль орчинтойгоо зөв зохистой харьцваас буян бүхний үүдэл, буруу харьцваас “Тэнгэр хилэгнэх” бөгөөд муу, буруу бүхний эх үүсвэр хэмээн үзнэ.

“Хөрст алтан дэлхий

 Хөх мөнгөн тэнгэр минь

 Анагаах ачит рашаан

 Асралт хайрхан уул минь”

хэмээн залбирч, сүслэн биширч, таван тансаг идээ будааны дээжээ өргөх заншилтай. Ийнхүү газар дэлхий,  тэнгэр огторгуй болоод усаа рашаан, уулаа хайрхан хэмээн хүндлэн нэрийдэж, тахин шүтдэг. Уул хайрхан, гол мөрний нэрийг хэлэхгүй, хүндлэн цээрлэх ёс бий. 

СЭТГЭГДЭЛ (1)

Kris
You're the grtetase! JMHO